Дээрэмдэх гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-13 14:12:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод өнгөрсөн 14 хоногт цагдаагийн байгууллагад 18800 дуудлага мэдээлэл ирсэн нь өмнөх 14 хоногийнхоос 0.1 хувиар нэмэгджээ.


Гэмт хэргийн шинжтэй дуудлага 17.9, зөрчлийн шинжтэй дуудлага 6.5, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага 28.3 хувиар нэмэгдсэн бол зам, тээврийн осол 27.3 хувиар багассан байна.


Мөн өмнөх 14 хоногийнхтой харьцуулахад хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 12.5, хулгай 7.7, залилах гэмт хэрэг 36.5 хувиар багасаж, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 42.4, дээрэм 39.5 хувиар нэмэгджээ.


Дээрэмдэх гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай тул цагдаагийн байгууллагаас эргүүл хяналтыг эрчимжүүлж байгаа”-г нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд НХЖХГ-ын дарга Б.Оюутболд мэдээлэв. 


Холбоотой мэдээ