ХӨВСГӨЛ: Цэцэрлэгт цас их орсны улмаас 80 км газрыг 10 цаг туулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-03-22 11:25:45

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Үүр, Цагааннуур сум болон Дархадын хотгороор цас ихтэй байна. Ялангуяа Цэцэрлэг сумын 1-р баг,  баруун хойшоо уулархаг нутгаар цасан бүрхүүл тогтжээ.


Тус сумын 1-р багаас Эрүүл мэндийн төвд ирсэн дуудлагаар 80 км газрыг 10 цаг явж очиж эрүүл мэндийн тусламж үзүүлсэн байна. Энэ хугацаанд фургон машин хэд хэдэн удаа цасанд суусан бөгөөд замд таарсан Зил-131 машин ч цасанд суусан гэдгийг дуудлага өгсөн малчин М.Тэмүүлэн хэлж байлаа.


Цэцэрлэг сумын нутгаар 40-50 см, гуу жалгандаа 70-80 см, зарим газарт 80-90 см хунгарласан байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ