Өнөөдрөөс дугаарын хязгаарлалтыг зогсоолоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-09-03 13:45:39

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан нийсэлд авто машины дугаарын хязгаарлалт тогтоогоод байсан. Тэгвэл энэ шийдвэрийг өнөөдрөөс зогсоож байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өмнөх жилүүдийн уламжлалаар  хичээлийн шинэ жилтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд авто машины дугаарыг тэгш сондгойгоор нь ангилан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан. Тэгвэл энэ бямба гараг болон өнөөдрөөс эхлэн амралтын өдрүүдэд дээрх хязгаарлалт үйлчлэхгүй болж байна.Амралтын өдрүүдээр та дугаарын хязгаарлалтаас хамааралгүй авто замын хөдөлгөөнд оролцож болохоор боллоо.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ