“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-03-24 12:42:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний ээлжит цахим худалдаагаар өнөөдөр 15 багц 96,000 тонн эрчим хүчний нүүрсийг анх удаа биржээр арилжлаа. Цахим арилжаанд нийт 4 аж ахуйн нэгж оролцож нэг тонн эрчим хүчний нүүрсийг 68.30 ам.доллароос дуудаж 73.30 ам.доллароор арилжжээ.

 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2020 онд эрчим хүчний нүүрсийг уурхайн ам нөхцөлөөр тонн тутмыг 9.5 ам.доллароор борлуулж байсан бол өнөөдөр хил нөхцөлөөр 73.30 ам.доллароор борлууллаа. 


Холбоотой мэдээ