ОРХОН: Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-03-24 16:15:31
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хот хөдөөгийн сэргэлт” бодлогын хүрээнд Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжих иргэдийг дэмжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Орхон аймагт боловсрол, спортын чиглэлд ямар бодлого хэрэгжиж байгаа талаар мэдээлье.

Төрийн болон хувийн 30 сургууль бий. Үүнээс төрийн  25, хувийн 5 сургууль байдаг. “Гэгээн билэг”, “Эрдмийн сан”, “Орхон-Эмпати”, ТИС, Маргад дээд сургуулийн дэргэдэх лицей сургууль бий.  Хувийн сургалтын төлбөр жилд дунджаар 3 сая төгрөг байдаг.  Ерөнхий боловсролд 24 мянган сурагч сурч байна.

Харин хувийн 12, төрийн 20 гаруй цэцэрлэг бий. Хувийн цэцэрлэгийн сарын төлбөр дунджаар 350 мянган төгрөг юм.

Нийт хүн амын 30 хувь ямар нэг спортоор хичээллэдэг. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт, цогцолборт усан бассей насанд хүрэгчдэд сарын 80 мянга, хүүхэд 60 мянга, Бокс хүүхэд сарын 20 мянга төгрөг байдаг.

Бусад хувийн клубуудэд ч спортын сургалтын төлбөр 50-80 мянган төгрөг байдаг. Өөрөөр хэлбэл, Орхон аймагт ажиллаж амьдрахаар ирж байгаа иргэд хямд үнээр спортоор хичээллэх боломжтой юм. Мөн хүүхдүүдээ хичээлээс гадуурх сургалтад хямд үнээр хөгжүүлэх бүрэн боломжтойг онцольё.

Урлаг, спортын төрөлжсөн хоёр сургуультай.  Номын өргөөний барилга энэ онд ашиглалтад орох бол Өргөө кино театр, Сансар, Оргил, Номин гэсэн худалдааны томоохон төвүүдтэй юм.

 

Холбоотой мэдээ