ДОРНОД: Чух нуурын шувуу судлалын сууринг судлаачид, жуулчид, сонирхогчид олноор зорьдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-03-31 16:18:57

Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Чух нуурт шувуу судлалын сууринг 2019 онд байгуулсан. “Чух” шувуу судлалын сууринг судлаачид, шувуу сонирхогчид, жуулчид болон нутгийн иргэд зорьж очихоос гадна их сургуулийн биологи, экологийн ангийн оюутнууд судалгаанд оролцож, эрдмийн зэргийн сэдвээ хамгаалдаг болжээ.

Монголын шувуу хамгаалах төв нь эргийн шувуудын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг судлах удаан хугацааны мониторингийн ажлыг Чух нуурт эхлүүлээд байгаа юм. Тодруулбал, Чух нуураар нүүдлийн үедээ дайран өнгөрдөг эргийн шувуудын тоо толгойд мониторинг хийж, тэдгээрийн хөдлөлзүй, нүүдлийн экологийн судалгааг урт хугацаанд тогтвортой гүйцэтгэж шинжлэх ухааны мэдээлэл цуглуулахыг зорьж байгаа Зүүн-Aзийн шувуу судлалын олон улсын суурин юм.

Монгол орон бол олон зүйлийн эргийн шувуудын хувьд нүүдлийн үедээ бууж амардаг чухал нутаг учир энэ зүйл шувуудын нүүдлийн экологийн судалгаа чухал ач холбогдолтой байдаг. 

Холбоотой мэдээ