ОРХОН: Сурагчдын ширээ, сандлыг солиход 2 тэрбум 175 сая төгрөг төсөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-03-31 16:39:33
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Энэ онд ерөнхий боловсролын 17 сургуулийн 6-12 дугаар ангийн бүх сурагчийн ширээ, сандлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр шинэчилнэ. Үүнд 2 тэрбум 175 сая төгрөг төсөвлөсөн байна. Ширээ, сандлыг цахим дэлгүүрээс худалдан авна гэж аймгийн БШУГ-аас мэдээллээ.

Орхон аймагт ерөнхий боловсролын 25 сургууль байдгаас найм нь хувийн хэвшлийнх юм.

Сурагчдын ширээ, сандлыг хүүхдийн насанд нь тохируулан солих гэж байгаа нь эрүүл мэнд, сурагчийн тав тух, анхаарал төвлөрөлтөд эерэгээр нөлөөлөх юм. Учир нь 6-10 насны хүүхдийн нурууны яс бэхжиж амжаагүй буюу мөгөөрс байдаг. Энэ үедээ хүүхэд буруу суувал нурууны муруйлт, суулттай болж улмаар эрүүл мэнд нь доройтох юм. Иймд сурагчийн ширээ сандлыг багаас нь зөв сонгож зөв суулгаж сурах нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж зөв дадалд сургах юм. 

Холбоотой мэдээ