Тогтвортой ноос, ноолуурын эвслийг үүсгэн байгуулагчийг Найрамдал медалиар шагнажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-04-02 13:26:37
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, ИБУИНХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан Тогтвортой ноос, ноолуурын эвсэл (ТННЭ)-ийн Удирдах зөвлөлийн анхны дарга, гишүүн Британи Улсын иргэн Саймон Коттоныг Найрамдал медалиар шагнасныг Элчин сайд Б.Энхсүх 3 дугаар сарын 29-ний өдөр гардуулан өглөө. 


Саймон Коттон нь малчны хотоос дэлхий зах зээл хүртэлх ноос, ноолуурын ханган нийлүүлэлтийн бүхий л оролцогч талуудыг багтаасан, дэлхийн стандартыг хангасан, ил тод тогтолцоог бий болгох зорилготой ТННЭ-ийг үүсгэн байгуулалцаж, олон улсад таниулан хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн юм. 


Мөн “Шинэ зууны малчин” (www.kharaatsai.mn) хөтөлбөрийг санаачилсан бөгөөд түүний удирдаж байсан “Johnston of Elgin” компани тус хөтөлбөрийг санхүүжүүлж байв. 

Холбоотой мэдээ