Аймгийн удирдлагууд орон нутгийн сэтгүүлчдээ дэмжиж ажиллана гэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-07 10:51:45

Өмнөговь аймгийн шинэ удирдлагууд орон нутгийнхаа сэтгүүлчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр орон нутгийн сэтгүүлчид өмнөх удирдлагуудтай хэрхэн хамтарч ажиллаж байсан талаараа товч танилцуулга хийсэн юм.

Харин шинэ удирдлагуудын хувьд төрийн мэдээллийг ил тод байлгаж сэтгүүлчидтэй нээлттэй хамтарч ажиллахаа хэллээ. Мөн орон нутгийн сэтгүүлчдээ сурч боловсроход нь дэмжлэг үзүүлж, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагатайгаа хамтран ажиллах гэрээний төлбөрөө төвийн хэвлэлүүдийнхээс өндөр байлгах талаар анхаарч ажиллана гэдгээ ч дэлгэрэнгүй мэдээллээ. 

Өмнөговь аймагт дөрвөн телевиз, хоёр сонин, нэг бүсийн радио тогтмол үйл ажиллагаа явуулдаг юм.

Тус аймгийн өмнөх удирдлагууд орон нутгийнхаа сэтгүүлчдийг мэргэжлээ дээшлүүлэхэд нь анхаарч байсан бөгөөд Солонгос, Тайланд, Сингапур зэрэг олон орноор аялуулж байсан билээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ