“Олон улсын онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэхэд эрх зүйн туслалцаа үзүүлэх конвенц” батлах Дипломат бага хуралд оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2023-05-15 17:29:50
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Любляна хотноо 5 дугаар сарын 15-наас 26-ны өдрүүдэд болж буй “Олон улсын онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэхэд эрх зүйн туслалцаа үзүүлэх конвенц” батлах Дипломат бага хурлын нээлтэд Үндсэн бүлгийн гишүүн орны хувьд оролцож, үг хэлэв.


Сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ, тус конвенц нь төрлөөр устгах, хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг, дайны болон олон улсын бусад онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх, түүнийг мөрдөн шалгах, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхэд эрх зүйн туслалцааны хамтын ажиллагааны чухал хэрэглүүр болохыг онцолж, конвенцын төслийг дэмжигч 80 улсад талархал илэрхийлж, олон улсын эрүүгийн эрх зүйн системд буй цоорхойг нөхөх ач холбогдолтойг цохон тэмдэглэв.


Дипломат бага хуралд нийт 70 гаруй улс, олон улсын байгууллагын 260 гаруй төлөөлөгч оролцож байна.


Энэхүү конвенц батлах санаачлагч Үндсэн бүлгийн гишүүн 6 улс нь Монгол Улс, Аргентин, Бельги, Нидерланд, Словени, Сенегал Улс юм.

Холбоотой мэдээ