ДОРНОГОВЬ: 1600 ширхэг суулгацыг тарив

ТЭРБУМ МОД
erdenebulgan@montsame.mn
2023-05-16 09:06:50

Дорноговь/МОНЦАМЭ/.Тэрбум модүндэсний хөдөлгөөний хүрээнд Замын-ҮҮд сумын ЗДТГ-аас бүх нийтээр мод тарих ажлыг  2023 оны тавдугаар сарын 14-нд зохион байгууллаа.

 Энэ өдөр хайлаас, улиас, сухай, агч, чацаргана зэрэг нийт 1600 ширхэг суулгацыг суулгав. Мод тарих ажилд  ЗДТГ, “Борхойн Баян БүрдОНӨ ААТҮГ, Тагнуулын ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх газар, Гадаадын иргэн харьяатын Дорноговь аймаг дахь газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Замын-Үүд сум дахь сум дундын Шүүх, Замын-Үүдийн Цагдаагийн хэлтэс, Замын-Үүд Онцгой байдлын хэлтэс, Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг, Борхойн наран өрхийн эмнэлэг, ерөнхий боловсролын II, III сургууль,  I, II,III, IV, V, VI цэцэрлэг, дулааны станц ТӨҮГ, Сайншанд татах хэсгийн харьяа Замын-Үүд Эргэх депогийн Залуучуудын зөвлөл, , Шингэн түлш шилжүүлэн ачих анги, Голомт банк, Төрийн банк, Номин агуулах худалдаа зэрэг байгууллагууд болон иргэд оролцсон байна. Цаашид хилийн бүс нутгийг цөлжилтөөс хамгаалах, ногоон байгууламж нэмэгдүүлэх,  мод тарьж буй иргэнийг урамшуулах зэрэг ажлыг үе шаттай зохион байгуулахаар ажиллаж байгаа аж.

Холбоотой мэдээ