БНХАУ-ын ӨМӨЗО-ы их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцуулах тэтгэлэг зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-05-17 10:01:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын БШУЯ, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2023-2024 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлалаа.

 

Бакалаврын хөтөлбөрт 1 жилийн хэлний бэлтгэл, 4 жилийн үндсэн сургалт багтана.

Тавих шаардлага:

• Сонгон шалгаруулалтад ерөнхий боловсролын сургууль төгссөн Монгол Улсын 25 хүртэлх насны иргэн байна;

• Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн суралцагч байх тохиолдолд голч дүн 3.2 ба түүнээс дээш байна.

Тэтгэлэгт багтах зардал:

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлэгт Сургалтын төлбөр, Дотуур байрны төлбөр, Амьжиргааны тэтгэлэг /сарын 2500 юань/, Эрүүл мэндийн даатгалын зардал багтана.

 

Тэтгэлэгт хамрагдах иргэд эрүүл мэндийн шинжилгээний зардал, оршин суух визийн зардал болон замын зардлыг өөрөө хариуцна.

Суралцах сургууль болон мэргэжлийн чиглэл:

Тэтгэлэг горилогч нь БНХАУ-ын ӨМӨЗО-ы Боловсролын танхимаас зөвшөөрсөн их, дээд сургуулиудын дотроос 2 сургууль 2 мэргэжлийг сонгох бөгөөд сургууль өөрсдийн боломжид тулгуурлан зохицуулах юм.

Бүрдүүлэх баримт бичиг:

• Цахим өргөдөл /https://scholarship.esis.edu.mn/grant/login.html/

• “БНХАУ-ын ӨМӨЗО-ы тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл”-ийг 2 хувь бөглөх шаардлагатай ба хятад, эсхүл англи хэлээр байна.

Гадаад паспортын хуулбар;

• Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар, дүнгийн хуулбар /нотариатаар баталгаажуулж хятад хэлээрх орчуулгын хамт байх/;

• Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн суралцагч байх тохиолдолд нэмэлтээр дүнгийн хуулбар оруулах

• Суралцах зорилго, суралцах төлөвлөгөө, өөрийн танилцуулгыг багтаасан эссэ / хятад эсхүл англи хэлээр байх/;

• Урлагийн чиглэлээр суралцах иргэд бүтээлийн диск, уран зургийн чиглэлээр суралцах иргэд 2 хувь таталбар зураг, 2 хувь өнгөт зураг, 2 хувь бусад зураг оруулах

•Эрүүл мэндийн шинжилгээний хуудас /Хятад Улсын эрүүл мэндийн хяналтын байгууллагын нэгдсэн хэвлэл бүхий хуудсыг англи хэлээр бөглөсөн байх шаардлагатай.

Өргөдөл гаргагчид “Гадаадаас тус улсад суух хүмүүсийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас”-т заасан заалтын дагуу эрүүл мэндийн үзлэгт хамрагдах шаардлагатай. Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia сайтаас авах боломжтой/.

Бүртгэлийг 2023 оны 5 дугаар сарын 15-наас 6 дугаар сарын 19-нийг хүртэл https://scholarship.esis.edu.mn/grant/login.html цахим хаягаар шинээр эрх нээж бүртгэл хийнэ. 

Холбоотой мэдээ