Японы тэтгэлгээр төрийн 20 албан хаагч суралцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-09-09 09:48:18

Японы “Олон улсын Хамтын Ажиллагааны байгууллага”-ын JDS Монгол дахь Төлөөлөгчийн газраас эрхлэн Дархан-Уул аймгийн төрийн албан хаагчдад мэдээлэл хийлээ.

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд “Хүний нөөцийн Хөгжлийг дэмжих” тэтгэлэгт магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлснээр улсын хэмжээнд нийт төрийн 282 албан хаагчийг харуулсан. Энэ удаа тус аймгийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын нийт 20 хүнийг сонгон шалгаруулж ирэх оны элсэлтэд хамруулахаар болжээ. Элсэлт хувийн байгууллагын ажилчдаас анх удаа тэтгэлэгт хамруулж байгаа онцлогтой бол төрийн албан хаагчдын хувьд төрд хоёроос дээш жил ажилласан 25-39 насны гэсэн шалгуурыг тавьдаг байна.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдагсад санхүү, эрх зүй, уул уурхай, нийгмийн зэрэг есөн чиглэлээр Японы зарим их дээд сургуулиас сонголт хийж 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах тухай JDS байгууллагын ОУ-ын оюутны асуудал эрхэлсэн төлөөлөгч Шиори Кано хийсэн мэдээлэлдээ онцлов.

“Хүний нөөцийн Хөгжлийг дэмжих” тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго нь төрийн албан хаагчдыг Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд зайлшгүй шаардагдаж байгаа тэргүүлэх чиглэл болон хөгжлийн асуудлыг шийдэхэд чиглэсэн хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж Монгол-Японы найрамдалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой ажилладаг байна.

                            Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ