Их аварга Хакухо аки башёд барилдахгүй болсноо мэдээллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-09-09 11:36:32

Их аварга Хакухо М.Даваажаргал энэ удаагийн башед барилдахгүй өнжих болсон тухайгаа албан ёсоор зарлажээ.

Их аварга маань өнгөрсөн долдугаар сарын тэмцээний үеэр баруун хөлийн эрхий хуруугаа гэмтээсэн юм.  Тэрээр  наймдугаар сард тойргийн барилдаанд оролцож байгаад зүүн өвдөгний бэртлээ улам ихээр сэдрээжээ. Их аварга өөрийн гэмтлүүдээ засч эдгээгээд башёг өнжихгүй барилдахыг хичээсэн ч боломжгүй гэдгийг эмч нар сануулсан байна. Тиймээс зүүн өвдөгний бэртлээ эдгэтэл  барилдах боломжгүй болсон гэдгээ аварга ийнхүү мэдээллээ. 

Их аварга Хакүхо 2007 онд Ёкозүно цол хүртсэнээсээ хойш ийнхүү анх удаа тэмцээнийг бүрэн өнжихөөр болж байна. Мэргэжлийн сүмогийн Аки башё буюу намрын тэмцээн есдүгээр сарын 11-нд эхлэх юм.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ