Ханхүү Алемайехугийн шарилыг эргүүлэн авах хүсэлтэд Их Британи татгалзсан хариу өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2023-05-23 16:25:08

ЛОНДОН. /Sky News/. Виндзорын шилтгээн дэх Гэгээн Жоржийн сүмийн нутаг дэвсгэрт оршуулсан ханхүү Алемайехугийн (1861-1879) шарилыг эргүүлэн авах Этиопын эрх баригчдын хүсэлтэд Их Британи татгалзсан хариу өгчээ. 


"Ойролцоо нь оршуулсан бусад талийгаачдын газрыг хөндөхгүйгээр шарилыг гаргах боломжгүй" гэж хааны ордны хэрэг эрхлэх газрын төлөөлөгч мэдэгджээ. Виндзорын лам нар, канонууд хунтайжийн дурсамжийг хадгалах шаардлагатай байгаа тал дээр "нарийн мэдрэмжтэй" хандаж  байгаа боловч "нас барсан хүмүүсийн нэр хүндийг хамгаалах үүрэгтэй" гэж тэрбээр хэлжээ. "Энэ шалтгааны улмаас энэ хүсэлтийг зөвшөөрөх боломжгүй" гэж төлөөлөгч нэмж хэлсэн байна.



Ханхүү Алемайеху нь Давид хааны дараах Израилын хаан ширээг залгамжлагч Соломон хаан, хатан хаан Шеба нарын үр удам болох Этиопын эзэн хаан II Теводрос, хатан хаан Тируворк нарын хүү байсан юм. 1868 онд Британи-Энэтхэгийн цэргийн нэгдсэн хүч II Теводросын өргөө Магдала цайзыг эзлэн авахад тэрбээр түрэмгийлэгчдэд бууж өгөхийн оронд амиа хорлохыг сонгожээ. Тухайн үед долоон настай байсан ханхүүг Тристрам Спиди гэдэг англи офицер, судлаач Англи руу авч явсан байна. Түүний амьдралыг хатан хаан Виктория (1819-1901) ихээхэн сонирхож байв. Залуу ханхүү 18 настайдаа цээжний гялтангийн эмгэгээр нас барахад хатан хаан түүнийг  Гэгээн Жоржийн сүмд оршуулахыг тушаасан байна.


Этиоп улс хунтайжийнхаа шарилыг эргүүлэн авах хүсэлтэй байгаагаа 2007 онд мэдэгджээ. 

Холбоотой мэдээ