ДОРНОГОВЬ: Даланжаргалан суманд 36 айлын орон сууцны барилгын шав тавив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-05-25 12:02:43

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 36 айлын орон сууцны барилгын шав тавих ёслол тавдугаар сарын 21-нд боллоо.

Нийт 36 айлын орон сууцны барилгын ажлыг “Жапан стандарт” ХХК гүйцэтгэж 2023 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Орон сууц ашиглалтад орсноор сумын төрийн албан хаагчид болон иргэд, малчдын төлөөлөл стандарт шаардлагад нийцсэн орон сууцаар хангагдах боломжтой аж. Даланжаргалан сумын ЗДТГ-аас орон нутгийн иргэд болон шинээр суурьшин ажиллаж байгаа иргэд, төрийн албан хаагчдыг дэмжих, орон сууцаар хангах, тэдний ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа юм.

Мөн  2023 онд  Даланжаргалан сумын Цомог багийн 40 айлыг инженерийн төвлөрсөн шугам сүлжээнд холбох ажлыг эхэлсэн бол Орон нутгийн хөгжлийн 62,9 сая төгрөгийн төсөвт өртгөөр Олон-Овоо багийн төвийн засварын ажлыг “Энержи парагон” ХХК гүйцэтгэж хүлээлгэн өгсөн хэмээн орон нутгаас мэдээлэв.

Холбоотой мэдээ