ДОРНОГОВЬ: Тохижилтын ажил үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Их соён гэгээрүүлэгч, говийн тавдугаар дүрийн ноён хутагт Лувсанданзаравжаагийн мэндэлсний 220 жилийн ойг угтаж Сайншанд сумын ЗДТГ-аас нийтийн эзэмшлийн зам талбайг засварлах, тохижилт үйлчилгээг сайжруулахад анхаарч ажиллаж байна.
Сумын ЗДТГ-аас байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүст хандан өөрийн эзэмшлийн хашаа, зам талбайг тохижуулж, цэвэр орчин бүрдүүлж ажиллахыг үүрэг болгожээ. Мөн төсвийн санхүүжилтээр ч тодорхой ажлыг гүйцэтгэж байна. Дээрх ажлын хүрээнд хэрэгжүүлж Сайншанд сумын хоёрдугаар багийн III, IV 58 айлын орон сууцны байрны гаднах авто зогсоолын ажил 70 хувьтай байгаа аж.
Мөн “Алтанговь-1” гудамжны 100,102 дугаар байр
буюу гурав, дөрөдүгээр 58 айлын байрны гадна орчны талбай шинэчлэх ажил
үргэлжилж байна. Энэ бүтээн байгуулалтын ажлыг орон нутгийн “Дэлгэр Баясах зам” ХХК аймгийн орон нутгийн төсвийн 202 сая төгрөгийн
хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэж байгаа бөгөөд энэ оны зургаадугаар сарын 10-нд ашиглалтад
өгөхөөр төлөвлөн ажиллаж буй.