СҮХБААТАР: Дэлхийн аварга шалгаруулах пазлын тэмцээнд багаараа оролцоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт /МОНЦАМЭ/. Дэлхийн аварга шалгаруулах 30 дахь удаагийн логик пазлын тэмцээнд Сүхбаатар аймгаас бүтэн баг оролцохоор боллоо.
Тус
тэмцээнд Монгол Улсаас оролцох А, В, С багуудын оролцогчдын нэрс зарлагдсан
бөгөөд үүнд Сүхбаатар аймгаас А багт А.Оюун-Эрдэнэ, З.Хишигдалай, Б.Золбар,
Б.Жаргалхүү С багт Д.Доржханд нар сонгогджээ. Тэмцээн 2023 оны 10 дугаар сарын
19-21-ний өдрүүдэд Канад улсын Торонто хотод болно.
5 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод олон улсын логик, пазлын уралдааны II шатыг зохион байгуулжээ. Энэхүү шатанд 21 аймаг, нийслэл хотоос шалгарсан шилдэг 182 оролцогч хоёр өдрийн турш нийт 4 цаг 30 минутын бодолт хийж, 15 төрлийн 36 пазл бодож өрсөлдөн, ангилал тус бүрийн шилдэг 9 оролцогчдыг шалгаруулжээ. Өөрөөр хэлбэл тус тэмцээнээс Монгол Улсаас ДАШТ-д оролцох баг тамирчдыг
шалгаруулсан байна.
Өнгөрсөн жилийн ДАШТ-д тус аймгаас сонгогдсон багш, тамирчид мөн Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцож байсан бөгөөд А.Оюун-Эрдэнэ шилдэг наймд шалгарч байсан юм.