ОРХОН: Команд штабын сургуульд 100 гаруй алба хаагч оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-06-09 16:52:47
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Монгол Улсад анх удаа нийслэлийн 9 дүүрэг, бүсийн 7 аймгийг хамруулан цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулсан стратегийн команд штабын сургууль гурван өдрийн турш үргэлжилж өнөөдөр өндөрлөлөө. 

“Газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “Онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт уг сургуульд Орхон аймгийн мэргэжлийн алба, ангийн 16 байгууллагын 70 орчим, Онцгой байдлын байгууллагын 10 гаруй,  Нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдаас бүрдсэн нийт 100 гаруй хүн оролцлоо. 

Команд штабын зорилго нь иргэдийг гамшиг ослын үед олон улсын байгууллагуудын мөрддөг баримт бичгүүдийн стандартад сургах, мэргэжлийн алба ангиудын харилцаа хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм. Улсын хэмжээнд зохион байгуулсан дадлага сургуульд нийт 2900 гаруй хүн оролцжээ. 




Холбоотой мэдээ