Сингапурт "зика"-гийн халдвар авсан хүмүүсийн тоо 329 болж нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2016-09-12 13:30:12

СИНГАПУР. /Xinhua/. Сингапурт байх үедээ “зика” вирусийн халдвар авсан 11 тохиолдол ням гарагт тус улсад нэмж бүртгэгдсэнээр шумуулаар дамждаг уг вирусийн халдвар авсан нийт хүний тоо 329 болж нэмэгдсэн тухай тус хот улсын ЭМЯ болон Байгаль орчны агентлагийн хамтарсан мэдэгдэлд дурджээ.

Тус улсын ЭМЯ-ны мэдэгдсэнээр, найман жирэмсэн эмэгтэй “зика”-гийн халдвар авсан нь тогтоогдоод байна. Жирэмсэн эмэгтэйчүүд уг вирусийн халдвар авсан тохиолдолд тархины төрөлхийн хүнд хэлбэрийн гажигтай, хэт жижигхэн толгойтой хүүхэд төрдөг.

Хамтарсан мэдэгдэлд “шумуулын тоог цөөрүүлэхийн тулд Байгаль орчны агентлаг холбогдох албаны хүмүүстэй цаашид хамтран ажиллана” гэжээ.

аГ.Доржханд

 

 

Холбоотой мэдээ