СЭЛЭНГЭ: Газрын хэвлийд халдах гэмт хэргийг илрүүлжээ

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2023-06-29 12:57:21

Сүхбаатар/МОНЦАМЭ/. Экологийн цагдаагийн албанаас орон нутагт хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна.

 

Хяналт шалгалтын явцад Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ.

 

Тодруулбал тус аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Цамхаг”, 3-р багийн нутаг “Хуурай ам” гэх газар,  Мандал сумын нутаг Ноён ууланд  нэр бүхий иргэд бүлэглэн том оврын техник хэрэгсэл ашиглан хууль бусаар газрын хэвлийд халдаж ашигт малтмал олборлохоор бэлтгэж байсныг илрүүлжээ.

 

Мөн түүнчлэн Ерөө сумын 2 дугаар багийн нутагт “Өлөнт” гэх газарт Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “М” ХХК-тай нөхөн сэргээлтийн гэрээ байгуулсан “Д” ХХК нь нөхөн сэргээлт хийх нэрээр тусгай зөвшөөрөлгүй талбайд хууль бусаар ашигт малтмал олборлож байсан зэрэг хэрэг, зөрчлүүдийг тус тус илрүүлсэн байна.

 

Улмаар дээрх компаниудын хэрэглэж байсан  экскаватор,  ковш, том оврын автомашин болон алт угаах төхөөрөмжүүдийг битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.

 

Экологийн цагдаагийн албанаас цаашид ашигт малтмал хууль бусаар олборлох, газрын хэвлийд халдах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох.

 

Мөн урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутаг дахь хяналт шалгалтын ажлаа улам эрчимжүүлэн ажиллахаар зохион байгуулалтын арга хэмжээ авч байгаа ажээ.