ДОРНОГОВЬ: “Жаргалан” зуслан хүүхдүүдээ хүлээн авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-07-04 11:58:22

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд хотод шинээр ашиглалтад орсон хүүхдийн “Жаргалан” зуслан энэ жилийн амрагч хүүхдүүдээ наадмын дараа долоодугаар сарын сүүлчээр хүлээн авахаар төлөвлөжээ.


Зуслан нийт гурван ээлжээр ажиллан, нэг ээлж долоо хоногийн хугацаатай байх бөгөөд нэг ээлжийн төлбөр 210,000 төгрөг орчим байна гэж аймгийн ХГБЗХГ-аас мэдээлэв. Тус зуслангийн үйл ажиллагааг хувийн хэвшилд гэрээгээр гүйцэтгүүлэхээр сонгон шалгаруулалт зарласан ч шаардлага хангасан компани шалгараагүй байна.   
Холбоотой мэдээ