БАЯНХОНГОР: Маргааш нутгийн ихэнх хэсгээр дуу цахилгаантай, усархаг бороо орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-07-18 10:28:34

Баянхонгор /МОНЦАМЭ/. Маргааш нутгийн ихэнх хэсгээр усархаг бороо орж, голуудын усны түвшин нэмэгдэх тул үер усны аюулаас сонор сэрэмжтэй байхыг холбогдох албанаас онцгойлон анхаарууллаа.


Аймгийн УЦУОША-наас ирүүлсэн мэдээллээр,
Энэ сарын 18, 20-нд зарим газраар, 19-нд хангай, хээр талын нутгийн ихэнх хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нийт хугацаанд баруунаас 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ.


Хангайн уулархаг нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +21...+26 градус, хээр талын нутгаар шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +23...+28 градус, говийн нутгаар шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +29...+34 градус, Эхийнголын Баянбүрд орчмоор шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +32...+37 градус дулаан байна. 19, 20-нд бага зэрэг сэрүүснэ.


Иргэд

- Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах,

- Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх мэт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах,
- Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх,
- Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих

- Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх
- Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх,
- Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байх
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
- Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Холбоотой мэдээ