Хараа голын гүүр нурснаас хойш 2664 иргэнийг завиар зөөвөрлөн, аюулгүй байдлыг хангажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-07-19 15:59:51
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас Хараа гол үерлэж, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын нутагт орших Хараа голын гүүрний 8 тулгуур баганы 1 дүгээр тулгуур нурсан.


Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан  Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид энэ сарын 08-наас эхлэн иргэдийг завиар зөөвөрлөх арга хэмжээг зохион байгуулж байна.


Энэ хугацаанд нийт 2664 иргэнийг завиар зөөвөрлөж, аюулгүй байдлыг ханган ажиллажээ.


Холбоотой мэдээ