БХИС "Хүндэтгэлийн уулзалт"-даа урьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-09-14 15:29:29

Ардын хувьсгалтай мөр зэрэгцсэн түүх Ардын армитай яах аргагүй холбогддог. Монгол Улсын цэргийн дарга боловсон хүчнийг бэлтгэн гаргасаар ирсэн баялаг түүхтэй БХИС-ийн 95 жилийн ой ойрын өдрүүдэд тохиож байна.

 БХИС-ийн хамт олон 95 жилийн түүхэн ойгоо тохиолдуулан олон төрлийн ажил өрнүүлж байгаагаас үе үеийн төгсөгчдөө "Хүндэтгэлийн уулзалт"-ад урьж байгаа юм. Уг уулзалтын хуваарийг гаргасан байна.

9 дүгээр сарын 21-нд 15 цагт 1983 оноос өмнөх төгсөгч, багш нар, 22-ны 15 цагт 1984-1993 оны төгсөгч, багш нар, 23-ны 15 цагт 1994-2006 оны төгсөгч, багш нарыг сургууль дээрээ хүрэлцэн ирэхийг урьж байна. Эрхэ мтөгсөгч, багш нараа энэ хуваарийн дагуу хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ.

Ж.Батсайхан

 

 

Холбоотой мэдээ