СҮХБААТАР: Ноос угаах үйлдвэр ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-07-25 15:20:32

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Тус аймагт ноос угаах үйлдвэр тун удахгүй ашиглалтад ороход бэлэн болжээ. Одоогоор 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр туршилтаар ажиллаж буй бөгөөд хоногт 20-30 тонн ноосыг угаадаг аж. Улмаар угаасан ноосоо томоохон үйлдвэрүүдэд нийлүүлж эхэлжээ.


Цаашид үйл ажиллагаа нь жигдрэхээр орон нутгийнхаа 40 орчим иргэнийг тогтмол ажлын байраар хангах боломжтой. Мөн угаасан ноосоо өөрсдөө боловсруулж, дотооддоо ноосон эдлэл үйлдвэрлэх зорилтыг ч тавьжээ.

Орон нутагтаа мах боловсруулах, малын гаралтай түүхий эд худалдах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Дөрвөн гэгээн эрдэнэ хоршоо өөрийн хөрөнгөөр тус ноос угаах үйлдвэрийг барьж ашиглалтад оруулж байгаа юм. Үйлдвэр шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогджээ.

Холбоотой мэдээ