Украины асуудлаарх хэлэлцээ Жидда хотноо эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЭР-РИЯД./DW/.
Саудын Араб улсад бямба гарагт Украины
дайны асуудлаарх яриа хэлэлцээ эхэлсэн тухай тус улсын төрийн мэдлийн хэвлэлд мэдээллээ. Уг арга хэмжээнд Оросын төлөөлөгчид оролцоогүй ажээ.
Улаан тэнгисийн эрэг дэх Жидда хотноо болж буй тус уулзалтанд АНУ, Хятад, Өмнөд Африк, Энэтхэг зэрэг 40 орчим орны өндөр түвшний төлөөлөгчид оролцож байна. Украин болон түүний холбоотон улсууд хоёр өдрийн хурлын явцад 17 сарын турш үргэлжилж буй дайныг энхийн замаар төгсгөл болгох гол зарчмуудыг тохиролцоно хэмээн найдаж байна.
Уулзалтын өмнө Украины
Ерөнхийлөгч Владимир Зеленскийн туслах мэдэгдэхдээ "уулзалтад оролцогчид В.Зеленскийн
дэвшүүлсэн 10 зүйл бүхий энхийн төлөвлөгөөг хэлэлцэнэ" гэжээ. Үүнд, Оросын
цэргийг Украины нутаг дэвсгэрээс гаргах, Крымийг Киевийн хяналтад эргүүлэн
оруулах зэрэг асуудлыг тусгасан байна.
Хурлын төгсгөлд хамтарсан мэдэгдэл гаргах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.