"Говийн Оюу хөгжлийг дэмжих сан" -гаар дамжин орон нутагтай хамтран ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-15 13:23:02

Өмнөговь аймгийн Ханбогд суманд үйл ажиллагаа явуулдаг "Оюу толгой" ХХК нь "Говийн Оюу хөгжлийг дэмжих сан" -гаар дамжин орон нутагтай хамтран ажиллаж байна.

2033 он хүртэлх хамтын ажиллагааны гэрээний дагуу тус санг өнгөрсөн онд байгуулсан юм. "Говийн Оюу хөгжлийг дэмжих сан" -гаар дамжин жил бүр таван сая ам.долларын санхүүжилтээр төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллах ажээ. Өнгөрсөн онд тус бүр 200 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг Өмнөговь аймагт байгуулж өгсөн. Харин энэ оны эхний улиралд 47 төслийн санал хүлээн авснаас 3.97 тэрбум төгрөгийн өртөг бүхий 13 төслийг санхүүжүүлэхээр болсон байна.

Тус сан нь нийгмийн дэд бүтцийн төсөл, тогтвортой хөгжлийн хөтөлбөрүүд, бичил зээлийн хөтөлбөр зэрэг төсөл хөтбөлбөрүүдийг санхүүжүүлэх юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ