Н.Моди: XXI зуун бол Азийн улсуудын эрин үе
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ШИНЭ ДЕЛИ. /TASS/. Өнөөгийн XXI зуун бол Азийн улс орнуудын зуун юм гэж Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Жакартад болж буй АСЕАН (Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо)-Энэтхэгийн дээд хэмжээний 20 дахь уулзалтын үеэр мэдэгджээ.
Тэрбээр хэлэхдээ, “XXI зуун бол Азийн зуун. Энэ зуун бол бид бүхний хүн нэг бүрийн зуун юм. Дүрэм журамд суурилсан, ковидын дараах дэлхийн дэг журмыг бий болгож, хүмүүсийн сайн сайхан аж байдлыг хангахын тулд хүчин чармайлтаа нэгтгэх хэрэгтэй байна. Энэтхэг-Номхон далайн чөлөөт, нээлттэй бүс нутгийг бэхжүүлж, дэлхийн өмнөд хэсгийн дуу хоолойг илүү хүчтэй хүргэх нь бид бүхний эрх ашигт нийцнэ" гэлээ.
Энэтхэг улс АСЕАН-ы үндсэн үүрэг, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн талаарх тус холбооны үзэл санааг бүрэн дэмжиж байгааг Ерөнхий сайд онцлон тэмдэглэсэн байна. Тэрбээр хэлэхдээ “хүн бүрийн дуу хоолой энд сонсогддог тул АСЕАН бол чухал ач холбогдолтой. АСЕАН нь дэлхийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг тул өсөлт дэвшлийн гол төв юм" гэжээ.