“Эрсдэлгүй Улаанбаатар” аяныг эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-09-15 11:46:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүйтний улирал эхэлж буйтай холбогдуулан НОБГ-аас угаарын хийн хордлого, ахуйн гал түймрийн эрсдэлээс сэргийлэхээр “Эрсдэлгүй-Улаанбаатар” аяныг өнөөдрөөс эхлүүллээ.


Нийслэлд энэ он гарснаас хойш аюулт үзэгдэл, ахуйн болон техникийн холбогдолтой 1503 удаагийн ослын дуудлага бүртгэгдсэний 1108 буюу 73.7 хувийг ахуйн гал түймэр, 395 буюу 26.3 хувийг эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага эзэлж байв. Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад нийт дуудлага 5 хувиар өсөж, ахуйн гал түймэр 14.1 хувиар буурчээ. Өнгөрсөн онд ахуйн гал түймэр, ослоос урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах “Мартаж болохгүй”, “Гал ганц хоромд” нөлөөллийн аяныг зохион байгуулсан билээ.


НОБГ, дүүргүүдийн ОБХ, СӨХ, гэр хорооллын хороодын Засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нар, “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх алба, “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК хамтран зохион байгуулж буй “Эрсдэлгүй Улаанбаатар аян 10 дугаар сарын 25-ныг дуустал 40 хоногийн хугацаанд үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ