БАЯНХОНГОР: Хамтын ажиллагааны хүрээнд эхний оюутнууд 100 хувийн тэтгэлгээр сурч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгаас 10 оюутан БНХАУ-ын Ганьсү мужийн Ланжоугийн Технологийн Их сургуульд 100 хувь тэтгэлэгтэйгээр суралцаж байна.
Баянхонгор аймаг, БНХАУ-ын Ганьсү муж хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хоёр талын удирдлагууд оюутан суралцуулах гэрээг байгуулан, ийнхүү эхний ээлжийн оюутнууд энэ хичээлийн жилээс суралцаж байгаа юм. Холбогдох ажлын хэсгээс хүүхдүүдэд тэгш боломжийг олгон бүртгэл мэдээллийг орон нутгийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй явуулж суралцагчдыг бүртгэн сонгожээ.
Суралцагчдын ар гэрийнхний хувьд малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид зонхилж байгаа бөгөөд гэрээний хүрээнд дээрх оюутнууд сургуулиа төгсөөд орон нутагтаа таваас доошгүй жил ажиллах үүрэг хүлээнэ.
- Олон улсын эдийн засаг ба худалдаа - 1
- Иргэний ба үйлдвэрлэлийн барилгын инженер - 1
- Дулаан ба цахилгаан эрчим хүчний инженер - 1
- Санхүүгийн менежмент - 3
- Мэдээллийн технологи – 3
- Архитектороор нэг оюутан сургах энэхүү тэтгэлгийн хэмжээ өнөөгийн ханшаар 490 сая төгрөг аж.