СЭЛЭНГЭ: 2.7 тэрбум төгрөгийн зээлийг үйлдвэрлэл эрхлэгчдэд олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа Хөдөөгийн
сэргэлтийн бодлогын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих хөнгөлттэй
зээлийн талаар цаг үеийн мэдээлэл солилцсон байна.
Сэлэнгэ
аймгийн Мандал сум улсын хэмжээнд хамгийн том, хамгийн олон хүн
амтай, үйлдвэрлэл үйлчилгээний салбар олонтой гэдгээрээ онцлогтой.
Намрын
ид ажил өрнөсөн энэ цаг үед хөдөө аж ахуйн салбарынханд хөнгөлттэй зээлийн дэмжлэг нэн чухал байдаг. Иймээс тус сумын Засаг
дарга А.Дашзэвэг сумандаа үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкны захирлуудтай уулзжээ.
Энэ
үеэр Мандал сум дахь Зүүнхараа Хаан банкнаас энэ 9 дүгээр
сарын 18-ны өдрийн байдлаар нийт 2.7 тэрбум төгрөгийн зээлийг үйлдвэрлэл эрхлэгчдэд
олгосон талаар мэдээлсэн
байна.
Тодруулбал
тус банк эргэлтийн хөрөнгийн 4 төрлийн 2.6
тэрбум төгрөгийн зээл, хөрөнгө оруулалтын 2 төрлийн 111 сая 750 мянган
төгрөгийн зээлийг тус тус олгожээ.
Харин
бусад банкны тухайд зээл
олголтын судалгаа хийж байгаа аж.