Румын Улстай боловсрол, онцгой байдал, зам тээврийн салбарт хамтарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРНью-Йорк /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ энэ сарын 20-нд Румын Улсын Гадаад хэргийн сайд Люминита Одобескутэй товч уулзалт хийв.
Уулзалтаар Монгол, Румын Улс хоорондын уламжлалт, найрсаг харилцааг улам бүр бэхжүүлэх, үүнд худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрчим хүч, ялангуяа газрын тос боловсруулах, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарт харилцаа хамтын ажилагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар ярилцав.
Мөн энэ үеэр талууд боловсрол, онцгой байдал, зам тээврийн салбарын чиглэлд хамтран ажиллах тухай хэлэлцээр, санамж бичиг байгуулах ажлыг ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиров.