Худалдаа, аж үйлдвэрийн танхимын шинэ ерөнхийлөгч тамга, тэмдгээ хүлээн авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний худалдаа,
аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын ээлжит 21 дүгээр Их хурал өнгөрсөн лхагва гарагт болж
Удирдах зөвлөлийн гишүүд болон ерөнхийлөгчөө сонгосон юм.
Шинээр сонгогдсон Удирдах
зөвлөл анхны хуралдаанаа хийж,
МҮХАҮТ-ын гүйцэтгэх
захирлаар Т.Дүүрэнг
улираан томиллоо. Мөн МҮХАҮТ-ын
шинээр сонгогдсон ерөнхийлөгч Д.Энхтүвшин
өмнөх ерөнхийлөгч О.Амартүвшинээс тэмдгээ хүлээн авч ажилдаа оров.
Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Их хурлаар танхимын 25 тэргүүлэгчийг сонгосон юм. МҮХАҮТ-ын тэргүүлэгчид дүрэмд зааснаар Удирдах зөвлөлийн хурал хооронд танхимын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх үүрэгтэй юм.