СЭЛЭНГЭ: Төмөр замын аюултай бүсээр нэвтрэх аюулгүй байдал бүрэн хангагдлаа
ФОТО МЭДЭЭСүхбаатар/МОНЦАМЭ/. Төмөр
замын аюултай бүсээр нэвтрэх тээврийн хэрэгсэл, ард иргэдийн амь нас аюулгүй байдал бүрэн хангагдлаа.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8-р
багийн нутаг дэвсгэрт орших төмөр замын 25-р км-ын 1-р зуутад байрлах гармын
эрсдэлийг бууруулахын тулд нүхэн гарц байгууллаа.
Улаанбаатар Төмөр замын ХНН-ийн
дарга Х.Хэрлэн, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нар хамтын ажиллагааны
хүрээнд хоёр талын хөрөнгө оруулалтаар дээрх ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Энэхүү
ижил бус түвшний огтлолцол бүхий хонгилон
гарцыг УБТЗ-ын хамт олон барьж байгуулж байна.
Дээрх ажилд 10 машин техник, 120 гаруй төмөр замчид ажиллаж байгаа бөгөөд гарцыг ирэх сарын эхээр ашиглалтанд бүрэн оруулах юм байна.