ӨНӨӨДӨР: “Иргэдэд ээлтэй стандарт” өдөрлөг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Есдүгээр
сарын 28-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:
08.10-10.00 цагт: “Интерном”-ын кафед: “Тогтвортой хөгжлийн боловсролын чиг хандлага, шинэчлэл” сэдэвт сэтгүүлчдийн цуврал сургалт болно
10.00-18.00 цагт: Д.Сүхбаатарын талбайд: Стандарт, хэмжил зүйн байгууллагын 100 жилийн ойн хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар, Хотын стандарт, хяналтын газар хамтран “Иргэдэд ээлтэй стандарт” өдөрлөгийг зохион байгуулна.
10.00-13.00 цагт: АТГ-ын олон нийтийн хурлын танхимд: Мэдээллийн түгээмэл
хүртээмжийн олон улсын өдөрт зориулсан хэлэлцүүлгийг “Глоб
Интернэшнл” төв,
Mongolian National Commission for UNESCO, АТГ хамтран зохион байгуулна.
11.00 цагт: Төрийн ордонд: АН-ын
4/11 мэдээллийн цагаар Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн сонгуулийн талаар тус холбооны ерөнхийлөгчөөр
сонгогдсон Б.Жаргалан, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нар мэдээлэл хийнэ. Утас: 9922-1368
11.30 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төв”-д: Орон сууц захиалсан иргэд эд хөрөнгө, эрүүл мэндээр хохирч байгаа талаар “САЙН” нам болон Орон сууц захиалагч иргэдийн төлөөллөөс мэдээлэл хийнэ.
14.00 цагт: Төрийн ордонд: Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын
хамтын ажиллагааны хэлэлцээний хурал болно.
Хөгжлийн
бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийнэ.
-“Мишээл Экспо” төвд: "Улаанбаатар
Түншлэл-2023" олон улсын
үзэсгэлэн нээгдэнэ. МҮХАҮТ, НЗДТГ, Нийслэлийн бизнес инноваци
хөгжлийн газраас хамтран
зохион байгуулж буй үзэсгэлэнд ОХУ, Беларусь, БНХАУ-ын ААН-үүдийн төлөөлөл оролцож байна.
-“Монгол-Хятадын найрамдлын өдрүүд" Улаанбаатар хот болон Дорнод, Архангай аймагт үргэлжилж байна.