Хар тамхи хэрэглэсэн хоёр залууг баривчилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-09-19 19:29:50

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсээс  хар тамхины хэрэгтэй холбоотой хэд хэдэн гэмт хэрэгтнийг баривчлав.

Энэ сарын 13-нд мансууруулах бодис хэрэглэсэн хүн нас барсан хэргийн дагуу нарийн шалалт хийх явцдаа  хар амхи хэрэглэж байсан залуусыг илрүүлэн баривчилж шалгаж эхэлжээ. 18 настай эрэгтэй Т гэгч гэртээ ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан байжээ. Улмаар цагдаагийн байгууллагаас уг хэрэгт холбогдуулан хамт байсан гэх 17-18 насны хоёр эрэгтэйг шалгахад “Каннабас” төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогджээ. Гэвч нас барсан иргэний үхлийн шалтгаан эцэслэн тогтоогдоогүй, шинжилгээний хариу гараагүй ч хэргийг ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ