СҮХБААТАР: Асгат сумын төсөвт байгууллагуудын уурын зуухны асуудал хүнд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРАсгат, 2023
оны аравдугаар сарын 4
/МОНЦАМЭ/. Асгат сум өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хийх ажлын төлөвлөгөө гаргаж, одоогоор 70 орчим хувийн биелэлттэй байна. Тус суманд төсөвт байгууллагуудын уурын зуухны асуудал хүнд байна.
Сургууль, Соёлын төвийн уурын зуухны хоёр тогоо нь цоорсон, өөрсдийн хэмжээнд гагнаж, нөхөх байдлаар халаалтаа эхлүүлсэн. Цагдаагийн кубоны уурын зуухны тогоо мөн цоорч ашиглах боломжгүй болж, ЗДТГ-ын хоёрдугаар байр мөн халаалтгүй болжээ. Уурын зуухыг
засварлах, шинээр солих нь өртөг өндөртэйгөөс гадна ажиллагаа их. Энэ
жилдээ шийдвэрлэх боломжгүй аж. Энэ бүх асуудлыг шийдэх гол арга зам нь сумын төвийг нэгдсэн халаалтад холбох. Гэхдээ энэ ажил нь бас л улсын төсвөөс хамаарна. Ирэх оны төсөвт санал оруулахаас гадна хувийн компаниар чанартай сайн гүйцэтгүүлэх боломжийг судлах чиглэлийг аймгийн Засаг дарга М.Идэрбат өглөө.
Сүхбаатар аймагт 2024 онд хийх ажлын төлөвлөгөө, мөн тухайн оны төсвийг батлахтай холбоотойгоор аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын баг бүх суманд ажиллаж, сум орны нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж яваа.
Ажлын багийнхан өнөөдөр Асгат
суманд ажиллаж байна. Хөтөлбөрийн дагуу сумын болон төсөвт байгууллагуудын удирдлагуудтай уулзаж мэдээлэл солилцон, орон нутагт
хийсэн ажлуудтай танилцаж байна.
Асгат сум энэ онд ОНХС-гийн болон малын тоо толгойн албан татварын хөрөнгөөр 25
ажлыг 584,2 сая төгрөгөөр хийж гүйцэтгэхээр төлөвлөснөөс одоогоор 17 ажлыг 239,4 сая төгрөгөөр хийж гүйцэтгэжээ.