ДОРНОГОВЬ: Намрын мод тарих ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-10-16 08:27:35

Сайншанд, 2023 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/.  Намрын мод тарих ажил Дорноговь аймагт эхэлж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Мод тарих үндэсний өдөр зарлах тухай" 63 дугаар зарлиг, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын бүх нийтээр мод тарих өдрийг Сайншанд сумын хэмжээнд эхэлж, хуваарьт талбайд аж ахуй нэгж байгууллага, иргэд мод тарилаа хэмээн сумын ЗДТГ-аас мэдээлэв. 


Сайншанд хотод сүүлийн үед мод тарих ажил идэвхтэй өрнөж Иргэдийн цэцэрлэгт хүрээлэн, Хүүхдийн парк зэрэг олон нийтийн газруудыг ногоон байгууламжтай болгох ажил өрнөж байна.


Аймгийн нийт нутаг дэвсгэрийн 90 орчим хувь нь цөлжилтөд өртсөнөөс 10,2 хувь нь нэн хүчтэй, 43,4 хувь нь хүчтэй, 32,2 хувь нь дунд зэрэг гэсэн үзүүлэлттэй байгаа.


Тиймээс цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулахад чиглэсэн агро ойн аж ахуйг хөгжүүлж, иргэдийн амьжиргааны тогтвортой эх үүсвэрийг бий болгох, иргэдэд мод тарих соёлыг төлөвшүүлэх ажлыг хийх шаардлагатай болоод байна гэж албаныхан онцлов.




Холбоотой мэдээ