Хоргын тогоо хогоор дүүрэх нь

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-09-20 15:46:13

Арын сайхан хангай маань байгалийн үзэсгэлэнгээрээ дотоод гадаадын зорчигчдыг соронзон гүүр мэт татах нь сайхан ч аян замд зогсон саатах газраас өгсүүлээд түүх домогт Чингисийн түмэн цэргийн овоо, Тайхар чулуу, Их өргөөт, үзэсгэлэнт Өгийнуур, Хоргын тогоо, Ноён хангай, Хүнгэнэдэг хүрэн боргио хүртэл хаана л хөл тавина тэр газар хог, ялгадас хөглөрнө.

Өндөр настан С.Шагдарсүрэн гуай, “Бурханч лам Пүрэвбат санаачилга гаргаж, өндөр уулын тагт хад асга ой модтой ууланд Аглагийн хийдээ байгуулж, тэндээ орчин үеийн боловсон бие засах газрыг ч бий болгосон байна. Тэгвэл, бүхэл бүтэн аймаг, суманд ийм бие засах газартай, шаардлага хангасан хогийн цэгтэй байж болохгүй гэж үү?. Хоргын тогооны дэргэд бие засах  байгаа ч энэ нь хүмүүсийн тав тухыг хангаж чадахгүй, орох нөхцөлгүй, унаж бэртэх вий гэж айдас төрүүлж байгаагаас зорчигчид ил задгай бие засч орчин тойрноо ялгадсаар дүүргэжээ”-хэмээн халаглан хэллээ.

Хариуцдаг албан тушаалтнууд бие засах газраасаа эхлээд аялагчидынхаа тав тухыг хангах талаар санаачилгагүй хэнэггүй өөрсдийгээ хүндэтгэж зөв зохистой хандахгүй байгааг үнэхээр хаана хаанаа анхаарах цаг болжээ.

Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ