СЭЛЭНГЭ: Бог малын хээлтүүлэгчид үзлэг ангилалт хийж бүртгэлжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-10-20 10:25:18

Сүхбаатар, 2023 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд үржилд ашиглаж буй 4196 хуц, 2758 ухна нийт 6954 толгой бог малын хээлтүүлэгчид үзлэг ангилалт хийж бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

 

Дээрх ажлыг Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгоны хөдөө аж ахуйн тасгийн мал зүйч болон аймагт үйл ажиллагаа эрхэлж буй мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээний нэгжүүд хамтран гүйцэтгэж байгаа аж.

 

Энэхүү ажлыг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын тушаал, аймгийн Засаг даргын А/278 тоот захирамжийн дагуу аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын тушаалаар хийж байгаа аж.

Холбоотой мэдээ