240 жолооч эрхээ хасуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-09-20 22:28:40

Хөвсгөл аймагт он гарсаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 240 жолоочийн эрхийг 6-24 сараар хасч арга хэмжээ авчээ.

Харин захиргааны зөрчил 6814 бүртгэгдэж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 28,8 хувиар буурсан үзүүлэлт гарсан ба гэмт хэрэг зөрчлийн улмаас 1221 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оноос 103 буюу 7,8 хувиар буурчээ. Бүртгэгдсэн гэмт хэрэгт 513 иргэн өртөж хохирсоноос эмэгтэй хүн 172 буюу 33,5 хувь, насанд хүрээгүй хүүхэд 20 буюу 3,8 хувийг эзэлж байгаа гэнэ.

Гэмт хэрэг, амиа хорлох болон золгүй учралын улмаас 24 иргэн нас барж 187 иргэнд гэмтэл учирсан байна. Гэмт хэрэгт өртөж хохирсон иргэний тоог урьд оны мөн үетэй харьцуулахад 9 буюу 1,7 хувиар буурсан ажээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ