АРХАНГАЙ: Эцэг, эхчүүдийн дунд тэмцээн зохион байгуулахгүй байх шийдвэр гаргах үүрэг өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-10-25 16:14:13

Эрдэнэбулган, 2023 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Агентлаг, байгууллага, сумын удирдлагуудын ээлжит шуурхай хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Сумынхан цахимаар хамраглаа.  


Тус хурлаар өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийн сумдад ажилласан тайлан мэдээлэл болон аймгийн ГХБХБГ, Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хот тохижилт үйлчилгээний газруудад өмнөх сард өгсөн үүрэг даалгаврын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээллийг сонслоо.


Хурлын төгсгөлд цаашид хийж хэрэгжүүлэх чиглэлээр:

-Сум хөгжүүлэх сан, Хоршоо хөгжүүлэх сангийн эргэн төлөлт, Орон нутгийн өмчит компани, ОНӨАТҮГазрын үйл ажиллагааг хуульд нийцүүлэх, орон нутгийн өмчийн ашиглалтыг сайжруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулж, холбогдох ажлыг зохион байгуулж, санал, дүгнэлт гаргаж танилцуулах,


-Сургууль, цэцэрлэгийн эцэг эхчүүдийн дунд зохион байгуулдаг спортын тэмцээнийг зохион байгуулахгүй байх талаар холбогдох шийдвэрийг гаргах, ЕБС-ийн сурагчдад сургуулийн урлаг, спортын заалыг хичээлийн бус цагаар үнэ төлбөргүй ашиглуулах захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах,


-Засгийн газрын тогтоол, Зам тээврийн хөгжлийн сайдын албан бичигт дурдсан стандарт, журам, дүрмийн дагуу байгууллагынхаа авто тээврийн хэрэгслийн улсын дугаарыг солиулах зэрэг 10 гаруй чиглэлээр холбогдох байгууллага, сумын Засаг дарга нарт үүрэг даалгавар өглөө.

Холбоотой мэдээ