Ховд аймагт “Стандарт-дэлхий нийтийн хэл” өдөрлөг боллоо

ОРОН НУТАГТ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-10-06 18:13:24

Жил бүрийн 10 сарын 14-ний өдөр болдог “Дэлхийн стандартын өдөр”-ийг угтаж  Европын холбооны төслийн баг Ховд аймагт ажилаж байна.

Стандарт-дэлхий нийтийн хэл уриатай  өдөрлөг болж, нээлтэд Стандарт хэмжилзүйн газрын мэдээлэл лавлагаа сургалтын үндэсний төвийн  дарга Б.Энхбат, Европын холбооны төслийн удирдагч Неnk de, Pauw, зөвлөх  Maria  Borie,төслийн эксперт Р.Бумдарь, Ховд аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан,аймгийн Стандарт хэмжилзүйн газрын дарга Д.Мурат нар оролцлоо.

Энэ өдөр стандарт хэмжилзүйн тэргүүний ажилтнуудад тус салбарын “тэргүүний ажилтан цол”,”Жуух бичиг” гардуулж, ном,гарын авлага мэдээллийг  оролцогчдод түгээлээ.

Өдөрлөг Ховд Политехник коллежийн зааланд үргэлжилж, аймгийн МХГ,Стандарт хэмжилзүй,Хөдөө аж ахуй мэргэжилтнүүдэд сургалт явууллаа.

Аймгийн Стандарт хэмжилзүйн дарга Д.Мурат ажлаа танилцуулж ”Таны амьдралын найдвартай орчинг бидний үйл ажиллагаа баталгаажуулна. Бид бүтээгдхүүний, хэмжих хэрэгслэлийн баталгаажуулалт хийдэг. Цаашид талх, үсчин, баар зэрэг 13 төрөлд баталгаажуулалт хийнэ” гэж товч мэдээлэв.

Стандарт хэмжилзүйн газрын мэдээлэл лавлагаа сургалтын үндэсний төвийн  дарга Б.Энхбат “Өнөөдөр 6001 стандартыг Монгол Улс мөрдөж байна. Бид Барилгын яамтай хамтран  барилгын салбарт евро стандарт бүрдүүлэх чиглэлээр ажилладаг. Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 тогтолцоог 2 дугаар эмнэлэг, Дорнод аймгийн эмнэлэгт нэвтрүүлж байгаа" гэж танилцууллаа.

Европын холбооны төслийн удирдагч Неnk de, Pauw “3,9 сая еврогийн төсөл 3 жил үргэлжилнэ. Цаашид үргэлжлүүлэхээр ярьж байна. Бид Стандарт хэмжилзүйн газраас гадна ЭМЯ, Хүнс ХАА, Шударга өрсөлдөөний хэрэглэгчийн газартай хамтран ажилладаг. МХЕГ-ын үйл ажиллагааг сайжруулах, ажилтнуудыг сургах чадавхижуулж байна. Мөн чанарын дэд бүтцийн тухай хууль, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль, Бүтээгдхүүний аюулгүй байдлын тухай хууль санаачлагчидтай хамтран ажиллаж байна” гэлээ.

Ийнхүү Европын холбоо Монголын стандартыг дэлхийн стандартын түвшинд хүргэхийг зорьж байна.

Стандарт нь зөвхөн худалдаанд хэрэгтэйгээр зогсохгүй, дэлхий дахины хүмүүсийн хамтын ажиллагааг хялбар болгодог гэж Европын холбооны төслийн удирдагч Неnk de, Pauw онцоллоо.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд