Япон Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон М.Игавахараг хүлээн авч уулзжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2023-11-10 13:55:56
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар шинээр томилогдоод байгаа М.Игавахараг энэ сарын 6-ны өдөр хүлээн авч уулзсан байна.


Уулзалтаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, ойрын жилүүдэд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний харилцан айлчлал, арга хэмжээнүүдийн талаар санал солилцжээ.


Түүнчлэн Элчин сайд нар “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлэн бэхжүүлэх, эдийн засгийн агуулгаар өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд нягт хамтран ажиллахаар санал нэгдсэн байна.

Холбоотой мэдээ