“Шунхлай” шатахуун түгээх станцын газрыг чөлөөлж дуусжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-11-12 18:48:38
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн үе шаттай буулгах хүрээнд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд Дунд гол дагуу байрлаж байсан “Шунхлай” шатахуун түгээх станцыг буулган, газар чөлөөлж дуусжээ. 


Тус газар чөлөөлөлтийн ажлыг Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу аравдугаар сарын 27-нд эхлүүлж, буулгалтыг “Баттөгс Жонон” компани гүйцэтгэжээ.


Чөлөөлсөн газрыг нийтийн эзэмшлийн газар болгон, ногоон байгууламж, авто зогсоол байгуулах зэргээр орчинтой нь уялдуулан тохижуулж, үерийн байгууламж хийх юм байна.

Холбоотой мэдээ