ДУНДГОВЬ: "Мэргэжил сурталчлах" өдөрлөг зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-11-21 16:18:28
altantogos

Мандалговь, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн суралцагчдад мэргэжлээ сурталчилж, өдөрлөг зохион байгуулав.


Дундговь аймаг 2023 оныг “Боловсролын чанар хүртээмжийг дэмжих жил” болгон зарлаж, энэхүү зорилго дор ЕБС-ийн суралцагчдын боловсрол, мэдлэгийг нэмэгдүүлэх олон талт үйл ажиллагааг зохион байгуулж буй.

Тус аймгийн хэмжээнд газар зохион байгуулалт, барилгын инженер зэрэг мэргэжилтэй  боловсон хүчний нөөц дутагдалтай байгаа тул сургуулийн суралцагч хүүхдүүдэд мэргэжлээ сурталчлан, инженер болох сонирхлыг нь төрүүлэх хэрэгцээ байгааг тус байгууллагаас онцолсон.


Өдөрлөгийн үеэр байгууллагын үндсэн чиг үүрэг, бүтэц зохион байгуулалт, ажлын зохион байгуулалт, мэргэжлийн багаж тоног төхөөрөмжийн талаар ойлголт өгч, “газар зохион байгуулалт”, “барилгын инженер” мэргэжлийн ач холбогдол, онцлог, давуу тал, мэргэжлийнхаа сайн сайхныг танилцуулан чөлөөт ярилцлага өрнүүлжээ.







Холбоотой мэдээ