ХОВД: 44 мянга гаруй иргэн тоон гарын үсэг авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2023 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Ховд аймаг 59195 иргэнд Тоон
гарын үсэг олгохоор төлөвлөж буй. Энэ онд тус ажлыг 80 хувьд хүргэхээр зорилт дэвшүүлсэн юм.
Улмаар багийн Засаг дарга нарын ажлыг
дүгнэх нэг шалгуур үзүүлэлтэд тусгаж, “Нээлттэй Ховд” өдөрлөг, “Зуслангийн нэг
өдөр” гэх мэт
томоохон үйл ажиллагааны үеэр хөдөөгийн иргэдэд
тоон гарын үсэг олгосон
байна.
Үүний
үр дүнд 11
дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Ховд аймгийн 44639 иргэн тоон гарын үсгээ авч, улсын
хэмжээнд гуравдугаар байрт эрэмблэгдэж
байна.
Иргэдэд тоон гарын үсэг олгосноор төрийн байгууллагын
зарим үйлчилгээг иргэд хүссэн газраасаа цахим хэлбэрээр авах боломж өргөжих юм.