Валютын дуудлага худалдаагаар 71 сая ам.доллар нийлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-11-24 17:27:31

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Монголбанк энэ 7 хоногт гадаад валютын дуудлага худалдаагаар 71 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлэв. Тодруулбал:

  • 11 дүгээр сарын 23-нд 26 сая ам.долларыг,
  • 11 дүгээр сарын 21-нд 45 сая ам.долларыг тус тус нийлүүлжээ. 

Своп, форвард арилжаагаар арилжааны банкууд валют авах санал ирүүлээгүй байна.

Холбоотой мэдээ