Жек Ма Хятадад хүнсний шинэ бизнес эрхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-11-28 17:18:00

ХОНКОНГ/ТАЙБЭЙ, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /CNN/. Алибаба компанийг үүсгэн байгуулагч Жек Ма "Ma's Kitchen" стартап компанийн эзэн хэмээх шинэ тодотгол нэртэй болжээ.


Хятадын төрийн мэдээллийн тайланд дурдсанаар, тус компанийг өнгөрсөн лхагва гарагт Жэк Ма-гийн төрсөн нутаг болох Хятадын зүүн нутгийн Ханжөү хотод үүсгэн байгуулсан бөгөөд энэ хотод цахим худалдаа, технологийн аварга Алибаба (BABA) компанийн төв оффис байрладаг ажээ.


Хятадын үндэсний аж ахуйн нэгжүүдийн зээлийн мэдээллийн сангийн мэдээлэлд дурдсанаар, энэ шинэ бизнес нь урьдчилан савласан бэлэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импорт болон экспорт эрхлэх, хөдөө аж ахуйн “зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн борлуулах зорилготой ажээ. “Ma’s Kitchen” компани 10 сая юань буюу 1.4 сая ам.долларын дүрмийн сантай болохыг дээрх сангийн бүртгэлээс харж болно. Энэ бизнесийг бүхэлд нь Hangzhou Dajingtou No.22 Arts and Culture нэртэй аж ахуйн нэгж эзэмшдэг бөгөөд түүний 99.9 хувийг Жак Ма эзэмшдэг гэж Хятадын корпорацийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч Qichacha мэдээлэв.


Шинэ пүүс бизнесийнхээ загвар, ямар хоол зарах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Жак Ма Сан даваа гарагт тайлбар өгөх CNN-ийн хүсэлтэд шууд хариу өгөөгүй байна. Хэдийгээр нарийн ширийн зүйлс тодорхойгүй байгаа боловч Ж.Ма Хятадад бэлэн хоолны зах зээлийг тэлэхээр шийдсэн нь тодорхой.


"Euromonitor International"-ийн мэдээлснээр Хятадын бэлэн хоол буюу халааж иддэг бэлэн хүнсний зах зээл өнгөрсөн онд 71.1 тэрбум юань буюу 9.9 тэрбум ам.доллар болсон нь 2018 оныхоос 28 орчим хувиар өссөн байна.


Урьдчилан савласан бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсэнээр энгийн аргаар болгож, эсвэл таваглаж иддэг иж бүрдэл хоолны зах зээлийн багтаамж 2018 онд 10.6 тэрбум юань (1.5 тэрбум доллар) байсан бол бараг гурав дахин тэлж, 2022 онд 29.1 тэрбум юаньд (4 тэрбум доллар) хүрсэн тухай “Euromonitor мэдээлжээ.


Хятадын зах зээлийн судалгааны групп” стратегийн зөвлөх компанийн гүйцэтгэх захирал Бен Кавендер хэлэхдээ, Ж.Ма-гийн үйл ажиллагааны гол зорилго нь тодорхойгүй байгаа хэдий ч "энэ бол инновац хийх асар том орон зай юм. Савласан хоол улам бүр түгээмэл болж байна" гэжээ.


Ж.Ма 1999 онд Алибаба-г үүсгэн байгуулсан билээ. Тэрбээр Хятадын санхүүгийн зохицуулах байгууллагууд болон банкуудыг шүүмжилснийхээ төлөө Хятадын эрх баригчдад “адлагдаж”, 2019 онд компанийн захирлын албан тушаалаас огцорсон юм. Түүнээс хойш тэрбээр Алибабагийн хувьцаа эзэмшигч хэвээр үлдэж, харьцангуй бага хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.




Холбоотой мэдээ